Онцлох

ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр БНСУ-д бэлгийн дарамт учруулсан хэргээр баривчлагджээ

Таны сэтгэгдэл

Монгол улсын Үндсэн хуулийн цэцэийн дарга Доржийн Одбаярыг бэлгийн дарамт учруулсан хэргээр баривчилжээ. Улмаар түүнийг   дипломат ажилтны халдашгүй эрхийнх нь хүрээнд сулалжээ.

Инчоны олон улсын онгоцны буудлын цагдаагийн хэсгээс Доржийн Одбаярыг олон нийтийн газарт бэлгийн дарамт учруулсан хэргээр баривчилсан гэдгийг мэдэгдсэн юм.

Бэлгийн дарамт учруулсан гэх энэ үйлдэл 2019.10.31-ны оройн 20 цагт Улаанбаатараас Инчон руу нислэг үйлдэх үед болсон  бөгөөд тэрбээр 20 орчим насны бүсгүйн өгзөгт хүрсэн байна.  Улмаар түүнийг Инчонд газардахад нь саатуулсан бөгөөд Венийн хэлэлцээрийн дагуу түр сулласан ч цагдаагаас удахгүй дахин хэрэгт татаж байцаах юм байна.

Тэрбээр өчигдөр 17.00 цагт Улаанбаатар- Сөүл чиглэлийн нислэгээр Индонез улсад болох Олон улсын Цэцийн гишүүдийн хуралд оролцохоор Солонгосоор дамжин зорчиж явахдаа энэ хэрэгт холбогдсон гэдгийг баттай эх сурвалж мэдээллээ.

Сануулахад, Венийн хэлэлцээр нь 1961 оны дөрөвдүгээр сарын 18-нд Австрийн Венад хийгдсэн хэлэлцээр ба гадаад харилцааны ажилтан нь эрүү болон иргэний, захиргааны шүүхийн мэдүүлэг, гэрчлэлээс чөлөөлөгдөх зохицуулалттай юм байна.

Эх сурвалж:

https://news.chosun.com/site/data/html_dir/2019/11/01/2019110101068.html?fbclid=IwAR0fLUy4_HJVhx_PabtVSKIKJBt00l3zezSFwMHSlN1tR0UpUYeh2lePffM
584
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6598 нийтлэл