улс төр

Б.Жаргалсайхан: С.Ганбаатар хэдэн муу дүү нараа дагуулаад гэрээсээ хөөгдөж билээ

Таны сэтгэгдэл

Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан өөрийн фэйсбүүк хуудсанд ээлжит бичвэрээ нийтэлжээ. Тэрбээр УИХ-ын гишүүн асан, ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан С.Ганбаатарын Хөдөлмөрийн Үндэсний Намыг байгуулалцаж, дараа нь өөрөө “хөөгдсөн” тухай сэдвийг хөндсөн аж. Тэрбээр,

“ХҮН хэмээх намыг анх С.Ганбаатар Үйлдвэрчний эвлэлийн Холбооны Ерөнхийлөгч байхдаа өөрийн дагуул С.Зоригтбаатар, О.Бямбадэлгэр нарын залуусаар байгуулуулсан. Эдгээр залуус гутлаа элэгдтэл гудамжаар тэнэж нохойд хонгодуулан байж 800 хүний гарын үсгийг цуглуулан энэ намын үүдийг нээж өрхийг татсан түүхтэй.

Гадаадад дээд сургууль төгссөн, мөнгө төгрөгтэй айлд хүргэн орсон гэх залуус тэр даруйдаа хуйвалдаад С.Ганбаатарыгаа унагах хор найруулахгүй юу. Тэгэнгүүт С.Ганбаатар надаас илүү мөнгө төгрөгтэй, танил их гээд Тордойн Ганболдыг даргаар зүтгүүлтэл нөгөөдүүл нь бүлэглэл үүсгээд дайрчихсан. Яг үнэндээ С.Ганбаатар өөрийн гэрээс хөөгдөх дээрээ тулаад хэдэн халтар хүүхэд шиг дүү нараа дагуулаад гарсан. С.Ганбаатар өөрийн байгуулсан намаа энэ хэдэд өгчихөөд айлын хатавчинд очоод суучихсан гар даа” хэмээн бичжээ.



634
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6598 нийтлэл