улс төр

С.Баяр: Нямкаа нөхрийн талд зогсоно,Бидэнтэй үз, Хүүхдийг нь орхи

Таны сэтгэгдэл

Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярыг нууц амрагаа гадаад улс руу дэд консулаар явуулсан, эхнэрээ ЗГХГ-т даргаар томилуулсан гэх мэдээллийг Хөх хотын ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнэ тв ярилцлагад орох үеэрээ олон нийтэд мэдээлсэн билээ.

Уг ярилцлага гарсны дараа Н.Анхбаяр, “Хүн нууцалчихаад дэмжээд байдаг эргүү толгой би биш, тийм зүйл байхгүй” хэмээн мэдэгдсэн байдаг.

Тэгвэл Ерөнхий сайд асан С.Баяр аав, хүү хоёрыг өмгөөлсөн байх суурийг илэрхийлжээ.

Тэрээр энэ тухай твиттер хуудастаа,

“Түших,түшүүлэх аавтай байхаас илүү заяа энэ хорвоод үгүй. Багадаа ааваа алдсан учраас үүнийг би мэднэ.

“Тэр аавын хүү” гэдгээс өөр шинжгүй бол тэртээ тэргүй хол явахгүй. Харин мэдлэг, чадвар, шийр 3-ийг заан гарч ирсэн бол хэний хүү байх нь хамаагүй. Адлаад, ааваар нь “аргамжаад” байх ёсгүй.

Би Нямкаад сайн биш. Насаараа л үзлээ. Тэр миний, би түүний эсрэг.

Гэхдээ “Евтушенко Колхоз мэтийн эсрэг бол би Колхозыг дэмжинэ” гэдэг шиг энэ цагт би Нямкаа нөхрийн талд зогсоно.Би С.Баяр. Бидэнтэй үз. Хүүхдийг нь орхи” гэх үгийг бичжээ.

624
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6598 нийтлэл