нийгэм

40 жилийн хугацаатай, эхний 10 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөх орон сууцны зээл олгоно

Таны сэтгэгдэл

Засгийн газар 10 мянган айлын орон сууц барихад олгох зээлийн хэлэлцээрийн төслийг УИХ-д өргөн барьжээ. Зээлээр орлогод нийцсэн, зах зээлийн үнэлгээтэй, мөн хямд өртөгтэй, түрээсийн гэсэн дөрвөн төрлийн үнэ бүхий 10 мянган айлын орон сууц барих юм.

Төслийг Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сан зэрэг байгууллагын  120 орчим сая доллараар санхүүжүүлэх юм байна. Хамгийн гол нь энэхүү зээлийн нөхцөл нэн таатай бөгөөд хүү нь 0.25 хувь, хугацаа 40 жил, үүний эхний 10 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэй.

Засгийн газар дээрх санхүүжилтээр Баянхошуу, Сэлбэ, Дамбадаржаа, Дэнжийн мянга зэрэг дэд төвүүдэд орлогод нийцсэн таун хаус, зах зээлийн үнэлгээ бүхий болон хямд өртөгтэй орон сууц, эко хороолол, цэцэрлэгт хүрээлэн, жижиг дунд үйлдвэрлэгчдийн төв зэргийг барьж байгуулахаар төлөвлөжээ.

671
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл