Онцлохулс төр

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан: “АН-ын дэд дарга Г.Батхүүг учир битүүлгээр нас барсан гэж үзэж байгаа

0

Ардчилсан нам /АН/-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн агсан Г.Батхүүгийн нас барсан шалтгааныг гадны нөлөөтэй байж болзошгүй гэж АН үзэж байгаа аж. 

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан “АН-ын дэд дарга Г.Батхүүг учир битүүлгээр нас барсан гэж үзэж байгаа. Талийгаач өндрөөс унасан байдалтай нас барсан. Төрийн ордны хоёр давхраас унасан. Яг тэр хэсэгт камер байгаагүй. Цагдаагийн байгууллага ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна.

Мөн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Ар гэрийнхнийх нь зүгээс хөндлөнгийн шинжээч оруулах хүсэлт тавьсан ч Прокурорын байгууллага хүлээж аваагүй. Хэвлэлийн мэдээллийн хэрэгслээр талийгаачтай хамгийн сүүлд уулзсан хүн нь С.Эрдэнэ гэх мэт худал мэдээлэл тарж байгаа. Тийм зүйл болоогүй. Хамгийн сүүлд уулзсан хүн нь тодорхой болсон. Үүнийг хууль, хяналтын байгууллагууд тодруулж байгаа. Талийгаачийн нас барсан шалтгааныг гадны нөлөөтэй байж болзошгүй гэж харж байгаа. Шат болон гонхны хооронд нэлээд зайтай. Хүн өөрөө унах боломжгүй. Та бүхэн өөрсдөө хараад ойлгох байх” гэлээ.

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Өмнөх нийтлэл

Н.Номтойбаяр У.Хүрэлсүхэд агсам тавьжээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй Онцлох