Дэлхийн үйл явдал

ОХУ-д нисэх онгоц осолдон 41 хүн амиа алджээ

Таны сэтгэгдэл

Өнгөрсөн ням гарагт ОХУ-ын агаарын тээврийн “Aeroflot” компанийн нисэх онгоцонд гал гарсантай холбоотойгоор Москва хотын Шереметьево нисэх онгоцны буудалд ослын буулт хийжээ. Ослын улмаас 41 хүн амиа алдсан байна.

ОХУ-ын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, хойд нутгийн Мурманск мужаас хөөрсөн “Aeroflot Sukhoi Superjet 100” загварын нисэх онгоцонд 78 хүн сууж явсан ажээ.

“Нисэх онгоцонд техникийн доголдол гарсны улмаас эргэж нисэх шаардлагатай болсон” гэж “Aeroflot” компаниас мэдээлсэн байна. Ослын үеийн дүрс бичлэгээс үзэхэд онгоцны их биеийн дийлэнх хэсэг шатаж байжээ. 

886
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6598 нийтлэл