нийгэм

Баянхонгор аймагт “Төрийн албан хаагч” 5 настай охиныг хүчиндэхийг завджээ

0

Сүүлийн үед бага насны хүүхдүүдтэй холбоотой таагүй мэдээлэл ихээр гарах болсон. Тэгвэл дахин нэг таагүй мэдээлэл  гарсан нь Баянхонгор аймагт төрийн байгууллагын албан хаагч 5 настай охиныг хүчирхийлэхийг завдсан жигшүүрт хэрэг гарсан талаар зарим эх сурвалжууд мэдээлжээ.

Одоогоор уг хэргийн талаар тодорхой мэдээлэл ирээгүй бөгөөд шалгагдаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байгаа аж.

Ямартай ч хэрэг үйлдсэн этгээдийг өчигдөр саатуулсан бөгөөд нэг сарын хугацаатайгаар түр саатуулхаар болжээ.

Тодруулбал, Баянхонгор аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс төрийн албан хаагч Б.Н-ийг нэг сар цагдан хорих шийдвэр гаргасан байна.

Бага насны хүүхдүүд гэмт хэргийн золиос болж буй хэрэг сүүлийн үед ихээр гарч байгаад олон эцэг эх харуусч, айдас дунд амьдарч байна.

 

Зун очоод хэрэггүй 11 улс

Өмнөх нийтлэл

Модель Н.Эрдэнэцогт дэлхийн сайхан залуу шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байна

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм