Чөлөөт түүх

Хархны махыг хачин гоё амттай гэнэ үү

Таны сэтгэгдэл

Мэрэгч төрөл зүйлийн нэг харх гээч энэ амьтныг таалдаг хүн тэр бүр байхгүй байх. Гэхдээ үүнийг хоол хүнсэндээ хэрэглэдэг улс үндэстэн тэр дундаа Азийн орнуудад хэд хэд байдаг.

Тэр ч бүү хэл Энэтхэг улсад гэхэд орон нутгийнх нь захууд дээр хархны мах ил худалдаалагддаг бөгөөд хамгийн ядуу муж болох Бихарын засаг захиргаа нь будааныхаа үнийн хэт өсөлтийг барихын тулд хархыг гол хүнсээ болгохыг иргэддээ уриалсаар иржээ.

Төв хотуудаар нь бол “Шөнийн ангуучид” нэртэй тусгай хүмүүс харуй бүрийгээр хархны ан эрхэлж олон айл гэрийн амьжиргааг бэлддэг байна.
Тоо толгой нь хурдацтай өсдөг энэ мэрэгчийн эмэгчнийх нь хээлээ тээх хугацаа нь дунджаар гурван долоо хоног байдгаас 12 долоо хоногийн дотор 100 зулзага гаргадаг гэнэ.Түүнчлэн төрснийхөө дараа шууд үр тогтооход бэлэн байдаг учир тоо толгой цөөрнө л гэж байхгүй амь бөхтэй аж.

О.Аянаа

seen.mn

945
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл