Чөлөөт түүх

Чингис хааны 10 хүүгийн 6 хүүгийн түүх хаашаа алга болсон бэ?

0

Монголын түүхийн цагаан толбууд гэсэн нэг сонин сэдэв хөндмөөр санагдлаа.

Бидний түүхийг голцуу хятадууд дараа нь оросууд бичиж өгсөн гэхэд хилсдэхгүй. Дараа нь бид өөрсдөө бичиж байна гэхээрээ хэт үндсэрхэг үзэл шингэсэн түүх бичээд түүхээ улам баллаад хаячихсан мэт санагдах юм.
Та бүхнээс асуух нэгэн сонин асуулт байна. Чингис алтан ургынхан дотроос гээгдэж хоцорсон хэд хэдэн удмынхан бий.


Бид ерөнхий боловсролын сургуульд л дутуу үздэг болохоос биш Чингис хаан 4 биш 10 хүүтэй байжээ.
1. Бөртэ хатнаас төрсөн 4 хүү Зүчи Цагадай Өгөдэй Тулуй
2. Хулан хатнаас төрсөн хүү Хүлгэн
3. Нэр нь үл мэдэгдэх татвар эмээс нь төрсөн хүү Үрүчи
4. Есүй хатнаас төрсөн хүү Цаган
5. Есүйгэн хатнаас төрсөн 3 хүү Харачар мэргэн, Хархаду Баатар, Чахур
Эдгэрээс үзэхэд Чингис хаан нийт 10 хүүтэй байжээ.


Эндээс том хүү Зүчи нь эцгийгээ амьд байхад учир битүүлгээр алагдсан
Есүй хатнаас төрсөн хүү Цаган нь багадаа нас барсан
Хүлгэн, Үрүчи нар нь дайнд амь эрсэдсэн.
Тэгвэл үлдсэн 6-н хүү нь юу болсон бэ?
Цагадайн удмынхан Дундад Азид амьдардаг.
Тулуйн удмынхан эх нутагтаа амьдарч буй. Манайхан зөвхөн Тулуйн удмынханыг л алтан ургынхан гэж хардаг.
Тэгвэл эндээс бусад 4 нь юу болвоо?
Ялангуяа Өгөдэйн удмынханы талаар мэдээлэл маш бага. Өгөдэйн ач хүү Хайдугийн тэмцлээс хойш Өгөдэйн удмынхан түүхээс ор сураггүй алга болсон гэхэд болно.
Есүгэн хатнаас төрсөн 3 хүү хаачив?


Энэ талаар та бүхэн санал бодлоо хуваалцаач, Өгөдэйн удмын хүн байна уу?, Өгөдэйн удмынханы талаарх мэдээлэл хэр их мэдэх вэ?

ЭХ СУРВАЛЖ:‎С. Дарханбат‎ to МОНГОЛЫН АУГАА ИХ ТҮҮХ

Өдөртөө 2-4 градус дулаан

Өмнөх нийтлэл

Түрээсийн орон сууцанд зуучилна гэх зар хуурамч болохыг анхааруулж байна

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй Чөлөөт түүх