Ємнєд туйлд судалгаа хийж байсан АНУ, Их Британийн эрдэмтэд “Цаг хугацааны vvд” хэмээн нэрлэж болох нэгэн газарт очсоноо Цагаан ордонд илтгэсэн байна. Тухайн vедээ маш нууцалж байсан энэ явдал 1966 оны нэгдvгээр сарын 27-нд ємнєд туйл дээр болжээ. Эл єдєр АНУ-ын физикч Мариан Маклейн мушгиа хэлбэртэй хэсэг vvл харснаа багийнхаа хvмvvст дуулгасан байна. Эхэндээ багийнхан vvнийг шуурганы vvл хэмээж байсан боловч уг vvл байрнаасаа хєдєлсєнгvй, хэлбэр нь ч єєрчлєгдсєнгvй нэлээд удсан аж. Энэ vзэгдэлд гайхширсан эрдэмтэд салхины хурд хэмжигч, барометр, чийгшил шалгах тєхєєрємж суурилуулсан цаг уурын бємбєлгийг мєнєєхєн vvл рvv хєєргєв. Хэсэг хугацааны дараа бємбєлгєє буулгаж авсан эрдэмтэд багагvй гайхсан байна. Учир нь бємбєлгєнд суулгасан цаг 30 жилээр хойшилж 1996 оны нэгдvгээр сарын 27-ны єдрийг зааж байв. Тєхєєрємж эвдэрсэн байж магадгйv гэж vзэж сайтар шалгасны дараа бємбєлгийг дахин хєєргєсєн боловч заалт хэвээрээ байлаа. Туршилтыг долоон удаа давтахад долууланд нь 30 жилийн ємнєх огноог зааж байсан байна. Ингээд санамсаргvй хийсэн туршилтынхаа бvх vр дvнг Цагаан ордонд мэдээлжээ.
Энэ судалгаа єнєєдєр ч vргэлжилсээр байгаа бєгєєд ємнєд туйл дээр байгаа тэрхvv мушгирсан vvл бол єєр цаг хугацаанд нэвтрэх vvд гэсэн таамаглал дэвшvvлээд байгаа юм. Тэр бvv хэл уг газраар хvн нэвтрvvлэх оролдлогыг хийж эхлээд байна. Тvvхийг ч єєрчилж болох энэхvv тєслийг хяналтандаа авахаар Холбооны мєрдєх товчоо, ТТГ хоёр шєргєєцєлдєж байгаа юм. Харин АНУ-ын Засаг захиргаа энэ туршилтыг дэмжих эсэх нь тодорхойгvй байна. ОХУ-ын нэрт физикч Николай Козирев ирээдvйгээс єнгєрсєнд шилжих туршилтуудыг хийжээ. Тvvний vзэж байгаагаар, цаг хугацаа гэдэг бол энерги vйлдвэрлэгч, бvтээгч хvчин зvйл.
Байгалийн тайлагдашгvй vзэгдлийг шинжлэн судлаач Геннадий Белимов саяхан “Цаг хугацааны машин буюу анхны хурд” нэртэй єгvvлэл хэвлvvлсэн юм. Тэрбээр єгvvлэлдээ, сайн дурынхантай хамтран хийсэн туршилтуудынхаа тухай бичжээ. Тэд цахилгаан соронзон талбайг ашигланг цаг хугацааг дээд тал нь 1.5 секунд орчмоор удаашруулж чадсан аж. 1987 онд цаг хугацааны машин бvтээх оролдлого хийсэн Вадим Чернобров уг туршилтад сайн дураараа оролцжээ. Тэд єєрсдийн хийсэн цаг хугацааны машинд 5-30 минут хэртэй сууж vзэцгээсэн аж. В.Чернобров энэ тухайгаа “Єєр орон зайд орж байгаа мэт мэдрэмж тєрдєг. Тэгэхдээ яг ямар мэдрэмж тєрж байсныг vгээр илэрхийлэх болломжгvй юм” гэсэн байна. Бидний байгаагаас єєр орон зай байгааг хэзээ нэгэн цагт олж чадвал хоёр єєр орон зайд зэрэг орших боломжтой гэж тэд vзэж байгаа юм.
Иймэрхvv параллель орон зайг олох судалгааг бvр Сталины vеэс ЗХУ-д эхэлсэн. Академич Курчатовын ахалж байсан судалгааны багийн хийсэн туршилтын vр дvнгvvд архиваас олдсон. Харамсалтай нь Л.Берия энэ судалгаанд оролцсон эрдэмтдийн эсрэг хэрэг vvсгэн 18-ыг нь буудан алж, 59-ийг нь хєдєлмєрєєр дахин хvмvvжvvлэхээр хорих лагерьт илгээснээр энэ хэрэг тєгсчээ. 1961 онд энэ туршилтад оролцож байсан найман эрдэмтэн ор сураггvй алга болсон юм.
Бvр хожуу 1987 онд судалгааг дахин сэргээсэн боловч 1989 онд уг судалгаанд оролцож байсан 780 тоннын жинтэй тойрог замын модуль дэлбэрсэн байна. Тухайн vед гурван судлаачтай тойрог замд явж байсан модуль параллель ертєнц рvv шилжих vедээ гадны ямар нэг биеттэй мєргєлдсєн гэсэн таамаглал байдаг. Уг модулиас ирсэн сvvлчийн бичлэг єдгєє архивт бий. Уг бичлэгт “Бид vхэж байна. Гэвч туршилт vргэлжилсээр байна. Энд маш харанхуй байгаа ч бvх биет хоёр болж байгаа тєдийгvй хєл, гар шил шиг тунгалаг болж бид дотор эрхтнээ харж байна. Хvчилтєрєгчийн нєєц 45 цаг хvрэлцэхээр байгаа ч систем маш хvнд гэмтсэн…” гээд холбоо тасарчээ.
Сэтгэгдэлүүд