Дэлхийн үйл явдал

Өвөр Монголын засаг захиргааны бүх вэбсайт монгол хэлний хувилбартай болжээ

0

Өвөр Монголын Өөртөө Засах Орон засаг захиргааны бүх вэбсайтын мэдээллээ хятад хэлнээс гадна монгол хэлээр давхар хүргэж эхэлснийг мэдээлжээ.

Төр захиргааны байгууллагын онлайн орчныг монгол хэл рүү хөрвүүлэх ажлыг 2017 онд эхлээд одоо дуусч байгаа юм байна. Ингэснээр тус өөртөө засах орны монгол хэлээр ярьдаг иргэд төрийн үйлчилгээ авахад хялбар болж байгааг Өвөр Монголын эрх баригчид онцолжээ.

Хятад улс даяар 6.5 сая гаруй Монгол угсаатан амьдардагийн ихэнх нь Өвөр Монгол, Ляонинь, Ганьсү, Шинжаан, Чинхай мужуудад ноогддог. Эдгээрээс 2 сая гаруй хүн монгол хэлээр ярьдаг байна.

Эх сурвалж: People.CN

Найз охиноо хөнөөгөөд цонхоор шидсэн байж болзошгүй

Өмнөх нийтлэл

Монгол Улсын иргэд Өмнөд Америкийн 7 улсад визгүй зорчих боломжтой боллоо

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй Дэлхийн үйл явдал