Дэлхийн үйл явдал

Уулын оргилд бикинитэй зураг авхуулдгаараа алдартай Тайвань уулчин бүсгүй осгож нас баржээ

Таны сэтгэгдэл

Бикинитэй уулчин бүсгүй гэдгээрээ Тайванчуудад танил болсон 36 настай Жижи У “Юшань“ үндэсний паркын ууланд авирхаар явсан ч осгож амиа алджээ.

Түүний хувьд Тайвань улс дахь хамгийн өндөр уулсд авирч гаран бикинитэй зураг авхуулдгаараа сошиалд танигдсан нэгэн юм. Жижи У “Юшань“ ууланд авирхаар явсан ч хавцлаас унаж бэртсэн тул хөдөлж чадахгүй болсон байна.

Иймд тэрээр аврагч нартай холбогдож тусламж хүссэн ч аврагч нар нисдэг тэргээр бүсгүй дээр очих гэсэн боловч цаг агаарыг таагүй нөхцөл байдлаас болж гурван удаа буцжээ. Үүний дараа аврагч нар уул руу явган авирч гарахаас өөр аргагүйд хүрсэн ч тэднийг очиход 43 цагийн турш целсийн 0 хэмийн хүйтэнд байсан уулчин бүсгүй хэдийн осгож нас барсан байжээ. 

 Жижи У-г фэйсбүүк хуудсанд 18,000 хүн дагадаг бөгөөд найзтайгаа мөрийцсөн учраас уулын оргил дээр бикинитэй зураг авхуулдаг болсон гэнэ. 

www.Seen.mn 

1,002
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл