Дэлхийн үйл явдал

Өмнөд Солонгосд Монголын иргэн нас барсан байдалтай олдлоо

Таны сэтгэгдэл

 

Өмнөд Солонгост хүн амины хэрэгт сэжиглэгдэж байсан Монгол улсын иргэний цогцос  Умард Гёнсан мужийн Гуми хотын ойролцоох нэгэн уулнаас олджээ.

Сэжигтэн нь модноос дүүжлэгдэн нас барсан байдалтайгаар олдсон гэж Гуми хотын цагдаагийн газраас мэдэгдлээ.  Түүнийг өнгөрөгч долоо хоногийн Лхагва гаригт өөрийн нутаг нэгтнээ  гэрт нь хутгалж алсан хэрэгт холбогдуулан хайж байсан юм.

Тус хэргийн газраас эд мөрийн баримт болгож хутгыг нь олсон байна. Тэд хоёул Солонгост ажиллах албан ёсны эрхтэй хүмүүс байжээ.

799
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6598 нийтлэл