нийгэм

“Монгол Мессенжер” сониноос англи хэлээрх зохион бичлэгийн анхдугаар уралдаан зарлалаа

Таны сэтгэгдэл

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Монгол Мессенжер” сонины газар англи хэлээрх зохион бичлэгийн уралдааныг анх удаа зохион байгуулж байна.Улаанбаатар хотын англи хэлний сургалттай ЕБС-ийн 10-12 дугаар ангийн сурагчдын дунд “Монголын үнэт зүйлс” сэдвийн хүрээнд болох тус уралдааныг ИБУИНВУ-ын Элчин сайдын яам болон МИАТ компани хамтран зохион байгуулна.

Уралдааны зорилго нь сурагчдын англиар бичих ур чадварыг хөхиүлэн дэмжих, Монгол орон залуусын нүдээр хэрхэн харагдаж буй, хүүхэд залуус эх орноо хэрхэн үнэлж цэгнэдэгийг нээн харуулах, шилдэг зохион бичлэгүүдийг сонин, сэтгүүл, мэдээллийн цахим хуудсаар түгээн Монгол орныг гадаад ертөнцөд таниулахад хувь нэмэр оруулах, энэ үйлст хүүхэд залуусын оролцоог нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм.

Уралдаанд оролцогчид “Монголын үнэт зүйлс” сэдвээр зохион бичлэгийг 800 үгэнд багтаан англи хэлээр бичиж 12 дугаар сарын 20-ны дотор “Монгол Мессенжер” сонины mongolmessenger@gmail.com болон mongolmessenger@montsame.gov.mn цахим шуудангийн хаягаар илгээнэ үү.

Зохион бичлэгээс шилдэг гурван байрыг шалгаруулж 500.000, 300.000, 200.000 төгрөгийн мөнгөн урамшуулал болон уралдааныг хамтран зохион байгуулагч ИБУИНВУ-ын Элчин сайдын яамны бэлэг дурсгалыг гардуулна.

Монголын анхны англи хэлээрх тогтмол хэвлэл болох “Монгол Мессенжер” сонины редакцаас цаашид уг уралдааныг жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байна.

625
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл