нийгэм

Чуулганыг гацаасан Ёс зүйн дэд хороонд хэн хэн багтдаг вэ?

Таны сэтгэгдэл

Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр /11.29/ хуралдах байсан ч ирц бүрдээгүй, Ёс зүйн дэд хорооны хурлын дараа хуралдана гэх шалтгаанаар хойшилсон. 

Өнөөдөр /11.30/ өглөө 09.00 цаг Ёс зүйн дэд хороо хуралдахаар зарлаад бүтэн хоёр цаг өнгөрсөн ч эхлээгүй байна. Тус дэд хороогоор ЖДҮХС-гаас зээл авсан гэх гишүүдийн асуудлыг хэлэлцэх юм.  Тус дэд хорооны  даргаар УИХ-ын гишүүн C.Бямбацогт, бүрэлдэхүүнд Х.Баделхан,  Л.Мөнхбаатар, Б.Наранхүү, Д.Сарангэрэл,  Д.Тогтохсүрэн, Г.Тэмүүлэн, М.Энхболд, Д.Эрдэнэбат нар багтдаг юм.

Эх сурвалж:www.polit.mn

644
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл