нийгэм

​Өнөөдрөөс банк хооронд 3 сая төгрөгийн гүйлгээг ямарч хүлээлтгүй шилжүүлдэг боллоо

Таны сэтгэгдэл

Өнөөдрөөс банк хооронд гурван сая төгрөгийн гүйлгээ ямарч хүлээлтгүй шилждэг болж байгааг Монголбанкнаас мэдээлсэн. Хуучин банк хоорондын гүйлгээ нэг сая төгрөг дотор хүлээлтгүй хийгдэж, харин нэг сая төгрөгөөс дээш төгрөгийн гүйлгээ 2-3 цагийн хүлээлттэйгээр шилждэг байсан. Тухайлбал, 14 цагаас хойш нэг сая төгрөгөөс дээш гүйлгээ хийхэд дараагийн өдрийн 11 цагаас өмнө ордог байсан. Тэгвэл өнөөдрөөс банк хооронд гурван сая төгрөгийн гүйлгээ  хийхэд ямар нэгэн хүлээлтгүйгээр шууд дансанд мөнгө орохоор зохицуулж байгаа аж. Банк хоорондын гүйлгээг давхар Монголбанк хяналт тавьж ажилладаг ч гурван сая төгрөгийн гүйлгээг 3-4 секундын хугацаанд хянаж, гүйлгээ богино хугацаанд хийх боломжтой юм байна.

704
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл