нийгэм

Нас барсан нөхрийнхөө шивээсийг дурсгал болгон авч үлджээ

Таны сэтгэгдэл

Канадын шивээсчин Крис Вензелийн эхнэр Шерил нөхрийнхөө сүүлчийн хүслийг биелүүлж, арьсыг нь ханандаа дурсгал болгон өлгөх гэнэ. Хүний арьс өвчинө гэдэг хэн болгон чадах ажил биш.

Ингээд бэлбэсэн эмэгтэй Америкийн “Save My Ink Forever“ (Миний шивээсийг үүрд хадгалаарай) компанид ханджээ. Тус компанийн мэргэжилтнүүд 3 цагийн турш талийгаачийн арьсыг өвчиж, рааманд хийгээд гэрбүлд нь хүлээлгэн өгсөн байна.

Шерил “Нөхөр минь нас эцэслэхийнхээ өмнө ингэж хүссэн юм. Түүний цээж, нуруу могойны шивээстэй, мөр гар нь ч нэл шивээс байсан“ гэж сэтгүүлчдэд ярьсан байна. Шивээс мөнхлөгч “Save My Ink Forever“ компанийн захирал Кайл Шервуд “Та бүхэн Пикассогийн зургийг шатааж, хаяхгүй шүү дээ. Зарим шивээс уран зургаас дутахгүй сайхан байдаг. Хадгалж үлдэх ёстой. Хайртай хүнийнхээ дурсамжийг үүрд хадгалах боломжийг манай компани өгдөг“ гэж ярьж байна.

Шивээс өвчих үйлчилгээ 80 мянган долларын үнэтэй.

620
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл