нийгэм

Ч.Ганжавхлан “Ид шидийн орон-2“-ыг байгуулахаар болжээ

Таны сэтгэгдэл

Лантуун дохио ТББ-аас Баянхошууны Зүүн салаанд “Ид шидийн орон“ хүүхэд хамгааллын цогцолборыг байгуулсан билээ. Хүүхэд хамгаалал, хүүхэд хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус төвийн дараагийн салбар Улаанбаатар хотын зүүн захын хязгаарт буюу Улиастай, Шар хадны эцэст байгуулагдахаар болсныг Лантуун дохио ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Тэрбээр энэ тухай “Тэр газраар би л хувьдаа 4 жил дараалан өвлийн өвгөн болж хэсэж билээ. Нярайн эмч Гантулгыг дагуулан хамгийн хэцүү орхигдсон айлуудаар явдаг юм. Өнгөрсөн жил явахад тухайн хэсэг тэлж аймшигт дүр төрхүүд, нүд хальтрам зураглалууд улам ихэссэн байлаа. Настай хөгшинд харуулаад үлдээсэн 3 настай хүүхэд нь гэрээсээ гарч яваад маргааш өглөө нь цасан дундаас хуруу нь цухуйж байсныг олсон гэж тэр эмч надад ярьж билээ. Бахардам бачуурам ийм мэдээнүүд үргэлж нүүр номонд мэдэгдэхгүй.

Бид дэмий гансраад суух биш яг тэр газар одоо Баянхошуунд байгаа төвөөс даруй 2 дахин том хүүхэд хамгаалал хөгжлийн байгууламжийг барих гэж байна. Нийт төсвийн тэн хагас буюу тал санхүүжилтийг Монголын нэг үндэсний байгууллага гаргахаар болж байна. Үүнийг л хоншоор бас нийгмийн хариуцлага гэнэ дээ. Өмнө нь 1000, 1000 төгрөгөөр ард түмэн цуглуулж байсан үйл явцын тэн хагасыг нь үндэсний корпораци шийдээд өгчихлөө. Орилох уу, үсэрч дэвхцэх уу яах уу бүү мэд“ хэмээн бичжээ.

“Ид шидийн орон-2“ төвийн барилгын ажил ирэх хавар эхлэх аж.

575
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл