нийгэм

Нүүрс тээврийн машин нь шатаж 95 хувийн түлэгдэлтэй байсан Д.Дашдорж өвчнөө дийлэлгүй таалал төгслөө

Таны сэтгэгдэл

Улаанбаатар хотын харьяат Д.Дашдорж нь ӨМӨ 06-63 улсын дугаартай нүүрс тээврийн Потон маркийн машиныг 2018 оны 11-р сарын 09-нд жолоодож явах үед кабин галд шатаж биеийн 95 хувь түлэгдсэн байдалтай гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн билээ.

Түүний гэр бүлийхэн өчигдөр хэвлэлийн хурал хийсэн юм. Уг хурлаар “Омог цагаан шонхор” хэмээх ХХК нь ажилтныхаа эмчилгээний зардлыг олгохгүй байна. Үйлдвэрлэлийн осолд орсон ажилтны эмчилгээний зардлыг байгууллага нь хариуцах хуультай. Гэвч Монгол Улсад бүртгэлтэй, хятад эзэнтэй тус компанид хууль үйлчлэхгүй байна. Тиймээс бид Д-ийн эмчилгээний зардлыг олготол үйл ажиллагааг нь түр зогсоохыг Монгол Улсын Ерөнхий сайд болон Уул уурхайн сайдаас хүссэн”  хэмээн мэдээлж байсан юм.

Гэвч 11 дүгээр сарын 13-ны шөнө Д.Дашдоржийн биеийн байдал эрс хүндэрч өвчнөө дийлэлгүй таалал төгссөн харамсалтай явдал болжээ. Тэрээр эхнэр болон гурван хүүхдийн хамтаар амьдардаг бөгөөд түүний эхнэр хүүхдүүдээ харж нөхөр нь ажил хийн амьдралаа залгуулдаг байсан ч ийнхүү харамсалтай үйл явдал тохиолдлоо.

Түүний ар гэрийнхэн болоод төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

www.Seen.mn 

686
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл