Аргын тооллын 11 сарын 7, Буд гараг. Билгийн тооллын битүүн, Салхины эх одтой, харагчин туулай өдөр. Өдрийн наран 7 цаг 45 минутад мандан, 17 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. 20 цаг 57 минутанд өвлийн уур орно. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Таны сэтгэгдэл
623
Ц. Ганзориг
Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм
6597 нийтлэл
Холбоотой мэдээ
Хүчингийн хэрэг үйлдсэн Монгол оюутан Э.Билгүүнд 8 жил хорих ял оноолоо
Корнелл их сургуульд 100% тэтгэлгээр суралцаж байсан Монгол Улсын иргэн Э.Билгүүн 2024 онд оюутны байранд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогдсон.…
2026.02.27