Румын улсын Авилгалтай Тэмцэх Газрын захирал Лаура Кодруца Ковеши нь ганцхан улсынхаа үндэстний баатраар зогсохгүй Европ тивийн авилгалын гэмт хэргийн эсрэг тэмцлийн үлгэр дуурайлал болоод байна. Одоо Румын улсын хамгийн нөлөө бүхий, алдар цуутай хүнээр цоллогдож байна.
Тэрээр хамгийн түрүүнд төрсөн ахыгаа шорон руу илгээсэн. Сүүлийн 4 жилийн хугацаанд нийгмийн салбарын бүхий л шатанд шалгалт хийж нийт 1500 хэрэг үүсгэн шүүхэд хүргүүлжээ.
Эмх замбараагуй, шударга бус явдал газар авч хэрээс хэтэрсэн учраас тус улсын ерөнхийлөгч түүнд “ногоон гэрлээр” алхах онцгой эрхийг биечлэн олгосон байна.
Зөвхөн 2016 онд 3 сайд, 6 сенатор, 11 депутат, 47 хот, дуургийн захирагч, 16 шуугч, 21 төрийн компаны захиралуудад хэрэг үүсгэн буруутай үйлдлуудийг нь илруулэн торгох, хорих ялаар шийтгуулэх арга хэмжээнүүдийг авхуулсан аж. Үүний ур дүнд нийт 668 сая евротой тэнцэх хөрөнгийг хураан улсын төсөвт оруулжээ.
Өөрийнх нь хөрөнгө орлогын мэдүүлэгт хувийн унаа ч бүртгэгдээгуй байдаг. Ганцхан үл хөдлөх хөрөнгөтэй, тэр нь зээлээр авсан 55 кв.м талбайтай 2 өрөө орон сууц аж.
Мэдээж түүний үйл ажиллагаанд дургуй, сэтгэл хангалуун биш хүчин бий, тэд бүгд дээд албан тушаалтан эсвэл шударга бусаар хөлжигсөд. Хуулиас гадна бусдыг чагнан тагнаснаар түүнийг буруутгадаг. Сэжигтний талаархи мэдээллийг олон нийтийн хэвлэл, цахим сүлжээнд хамаагуй цацдаг гэх мэтээр шүүмжилдэг.
2015 онд 558 депутатуудаас 7% нь сэжигтнээр татагдаж эрүүгийн гэмт хэрэгтнээр яллагджээ. 2017 оны 1 сард тус улсын депутатууд авилгалын эсрэг гэмт хэргийн хуулинд зөөлруулсэн заалт оруулсан хуулийн төслийг баталсан байна.
Тус заалтанд “48.000 $ доош үнэлгээтэй хөрөнгө мөнгөний хохирол учруулсан гэмт хэрэгтнийг хорих ялаар шийтгэхгүй байх” заалт оруулсан нь дээд албан тушаалтнууд цэвэр өөрсдийгөө хамгаалсан бамбай хууль амилуулсан байв.
Харин үүний эсрэг нийт улс орныг хамарсан олон сая иргэдийн эсэргууцлийн жагсаал цуглаан давалгаалсан юм. Хэдхэн долоо хоногийн дараа уг хуулийн заалт цуцлагдсан ба улмаар хуулийг санаачилсан Хууль зүйн яамны сайд нь албан тушаалаасаа огцорхоос өөр замгүй болжээ.
Өдгөө хатагтай Лаура Кодруца Ковешигийн үйл ажиллагааг бүх иргэдийн 60 аас дээш хувь нь байнга дэмждэг тул түүний үүрэгт ажлыг 2019 оныг дуустал хэвээр байлгахаар ерөнхийлөгчийн томилгооны шийдвэр гарсан байна.
Ж. Зоригт
Сэтгэгдэлүүд