нийгэм

Сакура, Слава будаа нь Хятадаас оруулж ирж савласан гэж тайлбарлав

Таны сэтгэгдэл

ТЭСО корпорацийн салбар Агь компани “Сакура” цагаан будаа болон Слава брэндийн будааг монголчуудын хүнсний хэрэглээнд нийлүүлдэг билээ.

Анх рекламдан гарч ирсэн эдгээр бүтээгдэхүүн нь үе үехэн амархан муудсан, хорхойтой гэх мэтээр цахим орчимд хэрэглэгчдээс ихээхэн гомдол ирдэг. Тэгвэл эдгээр бүтээгдэхүүнүүд нь Хятад улсаас нийлүүлдэг цагаан будаа болохыг мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнууд тайлбар хийжээ. Мэргэжлийн байгууллагын тайлбараар бол ТЭСО компанийн эдгээр цагаан будаанууд нь зөвхөн Сакура болон Слава гэх оноосон нэртэй бүтээгдэхүүн бөгөөд Япон болоод Орос улсаас ирсэн бүтээгдэхүүн биш гэдгийг хэлсэн юм. Хэрэглэгчдийн дунд энэ бүтээгдэхүүний нэрнээс болоод япон эсвэл орос будаа гэх ташаа ойлголттой байдаг.

Харин үүнийг мэргэжлийн байгууллагаас тодорхой тайлбар хийснээр хэрэглэгчид тус бүтээгдэхүүн нь Хятад улсаас оруулж ирж, Монголд савласан худалдаалдаг бүтээгдэхүүн гэсэн хүнсний бүтээгдэхүүний мэдлэгийг өгч байгаа юм. Уг нь бол бүтээгдэхүүний шошгонд будааны мэдээлэл байдаг ч хэрэглэгчид тэр бүр анзаардаггүйгээс япон будаа хэмээн андуурч ойлгодог аж.

1,057
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл