нийгэм

“Сурагчдын автобус”-ыг үйлчилгээнд нэвтрүүлбэл автозамын ачаалал буурна

Таны сэтгэгдэл

Сурагчдын хичээлийн шинэ жилийн улирлын амралт эхэлжээ. Үүнийг нийслэлийн гудамж, авто замын хөдөлгөөнөөс шууд анзаарч болохоор байна. “Буянт-Ухаа” хорооллоос хэдий эрт гарсан ч зам дээр түгжирч зогссоор байгаад…” гэсээр шуурхай зөвлөгөөнтэй уралдан орж ирдэг мэргэжил нэгтэн маань аль эрт ширээндээ заларч, шинэ сониноо гарчиглаж сууна.

Түүнээс улбаалан хотын түгжрэлийг багасгах бас нэг арга байж болох тухай яриа өрнөлөө. Хүүхэд багачуудаа илүү үзэж байгаа юм биш шүү, уучлаарай. Бидний ярьсан сэдэв нь “Сургуулийн автобус” байлаа. Хэдэн жилийн өмнө Улаанбаатар хотын авто замын хэт ачааллыг багасгах, сурагчдыг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор алслагдсан хорооллын хүүхдүүдийг тээвэрлэх “Сурагчдын автобус”-ыг тусгайлан гаргаж, маршрутыг нь төлөвлөснөөр туршилтаар явуулж байсан. Тухайн үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг найман аж ахуйн нэгж, байгууллагын автобусаар 11 чиглэлд сурагчдыг зөөж байсныг санаж байна. Гэвч туршилт удалгүй зогссон нь хөрөнгө санхүүгийн асуудлаас болсон тухай яригдаж байлаа. Өнөөдөр цөөн тооны хувийн сургууль сурагчдаа маршрутын дагуу автобусаар авч, хүргэж өгч байгаа харагддаг. Дээрх ажлыг дахин сэргээж, сургууль бүр эцэг, эхийн хандив тусламжаар автобус худалдаж авах ч юмуу зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, компанитай гэрээ байгуулах замаар “Сурагчдын автобус”-аар өөрийн харьяаллын хүүхэд, багачуудыг тээвэрлэдэг болбол авто замын ачаалал буурах магадлалтай мэт санагдана.

Д.Мөнх 

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

627
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл