нийгэм

“Хятад Монгол найрамдлын дуу” анхны тэмцээн өрсөлдөөн дүүрэн үргэлжилж байна

0

Хятад хэл мэддэг, сонирхдог  залууст энэ чиглэлээр өөрийгөө хөгжүүлэх бас нэгэн шинэ боломж нээгдэж байна. Энэ жилээс эхлэн “Хятад Монгол найрамдлын дуу” хэмээх тэмцээнийг 16-45 насны залуусын дунд тогтмол зохион байгуулахаар болж, анхдугаар тэмцээний эхний шатны шалгаруулалт өнгөрсөн бямба гарагт Монголын хүүхдийн урлан бүтээх төвд амжилттай явагдлаа.

Улаанбаатар дах Хятадын соёлын төв, Хятадын олон улсын радио хамтран тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж, гүйцэтгэлийг тус радиогийн Зүүн хойд Ази, Төв Азийн нэвтрүүлгийн төв, МУИС-ийн Күнзийн институт хийж байгаа энэхүү тэмцээн гурван үе шаттай явагдах ба нэгдүгээр шатны оролцогч 60 хүнээс авьяас чадвараараа шалгарсан 30 залуус дараагийн шатанд өрсөлдөх эрхтэй боллоо.

Зохион байгуулагчдын зүгээс оролцогч бүрт сертификат олгож, хөгжим дуунд дуртай залуусын сонирхолд нийцсэн чихэвчийг хүн бүрт урамшуулал болгон бэлэглэжээ. Харин сүүлийн шатанд хятад, монголын талаас тус бүр зургаан дуучин өрсөлдөж, хамгийн авьяаслаг нэг ялагч 10,000 юаны дээд шагнал хүртэх юм. Түүнчлэн хоёрдугаар байранд хоёр, гуравдугаар байранд гурван хүнийг шалгаруулж алдаршуулна.

Хоёрдугаар шатны шалгаруулалт 11-р сарын 3 нд Монголын хүүхдийн урлан бүтээх төвд болох бол эцсийн шатны Гала тоглолт 11-р сарын 18 нд Монголын хүүхдийн ордонд болно. “Хятад Монгол найрамдлын дуу” тэмцээн БНХАУ-д мөн адил зохиогдож, монгол дуугаар өрсөлдсөн хятадын талын зургаан ялагч хэдийнээ тодорсон бөгөөд тэд Гала тоглолтод хүрэлцэн ирнэ.

Тэмцээний бүртгэлийг 60 хүнээр хязгаарласан байсан ч оролцох хүсэлтэй залуус маш олон байсан тул ирэх жилээс оролцогчдын тоог нэмэх талаар зохион байгуулагчид судалж үзнэ гэлээ. Тэмцээний дараа дараагийн шатны сонирхолтой мэдээлэл болон дээд шагналын эзэнтэй та бүхнийг удахгүй танилцуулах болно.

Хэт таргалалтаасаа болж шүүмжлүүлээд байсан CL эргэн хэвийн жиндээ очжээ

Өмнөх нийтлэл

Монголын Сайтын холбооны 9 жилийн ойн мэнд дэвшүүлье!

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм