нийгэм

“Эрдэнэс таван толгой”-н олон нийтийн зөвлөлийн гишүүд тодорлоо

0

“Эрдэнэс таван толгой” ХХК-ын дэргэдэх олон нийтийн зөвлөл байгуулахаа зарласан билээ. Тус зөвлөлд орох гишүүдийг цахимаар санал хураалт авсан юм.

Шаардлага хангасан нэр дэвшигчдийн дунд хоёр шаттай шалгаруулалтыг явуулсан бөгөөд санал асуулга 14 хоног үргэлжилж гурав хоногийн өмнө дууссан байна.

Олон нийт, нийгмийн хариуцлагын бодлогын дэд зөвлөл, Авлига, ашиг сонирхлын хяналтын дэд зөвлөл, Сэтгүүл зүйн нээлттэй байдлын дэд зөвлөл зэрэгт нийт 54 нэр дэвшигч санал асуулгад оролцжээ.

Үүнээс олон нийт, нийгмийн хариуцлагын байнгын дэд зөвлөлд жүжүигчин Н.Онон, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Гавьяат тамрчин Э.Бадар-Ууган, “Ардчиллын боловсрол” төвийн захирал  Г.Ундрал нар сонгогдсон бол Авлига, ашиг сонирхлын дэд зөвлөлд МҮОНРТ-ийн сэтгүүлч, СГЗ Г.Золжаргал, МУИС-ийн багш Ч.Лодойравсал, Н.Соронзонболд, Сэтгүүлзүйн нээлттэй байдлын зөвлөлд “ТВ-9” телевизийн “Монгол комент” нэвтрүүлгийн хөтлөгч сэтгүүлч М.Батбилэг, мөн сэтгүүлч Р.Сэргэлэн, Д.Билгүүн нар хамгийн олон санал авч сонгогдсон байна.

www.Seen.mn 

  • 2

  • 3

“Ice top” хамтлагийн Коби нэг жилийн ял авлаа

Өмнөх нийтлэл

‘Ханару Минимаркет’-аас бараа нийлүүлсэн 14 хоол үйлдвэрлэлийн газрын жагсаалтад ‘И-март’ байхгүй

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм