нийгэм

”Х Аpartment” хотхоны лифтнээс хүн унаж, гэмтсэн ноцтой осол гарлаа

Таны сэтгэгдэл

Сүүлийн үеийн тансаг барилгуудад оршин суугчдаа хохироох зарим нэг таагүй зүйлс гарах болсон билээ. Тэгвэл нийслэлийн Баянзүрх дүүргийн 8-р хороонд байрлах “Х Apartment” хотхоны таван давхрын лифтнээс хүн унаж гэмтсэн ноцтой осол өчигдөр (2018.10.17) 23.00 цагийн орчимд гарлаа.

Хэргийн газарт 00.40 цагийн орчимд очиход Цагдаа болон Онцгой байдлын алба хаагчид үзлэг явуулж, гэмтсэн иргэнийг лифтний хонгилоос гарган, Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргэхээр авч явсан байв.

Эх сурвалжийн мэдээлснээр тус хотхоны B блокийн таван давхарт хоёр хүн зодолдож, улмаар нэгнийгээ лифтний хаалга руу түлхсэний улмаас хонгил руу унаж, осолдсон байна. Тухайн үед лифт яваагүй зогссон байсан бөгөөд хаалга цөмөрч унажээ. Одоогоор осолдсон иргэний биеийн байдал ямар байгаа нь тодорхойгүй байгаа бөгөөд хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3-р хэлтэст шалгаж эхэлсэн байна

616
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл