УИХ-аар өнөөдөр /2026.11.11/ 2027 оны Төсвийн тухай хуулийн төслийг баталсантай холбогдуулан Сангийн сайд З.Мэндсайхан мэдээлэл хийлээ.
Тэрбээр, Засгийн газар 2027 оныг төсвийг өргөн барихдаа иргэдийнхээ орлого, бизнесийн боломжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлттийг иргэддээ бодитоор мэдрүүлэхэд чиглэсэн төсвийг өргөн барьсныг өнөөдөр УИХ-аар баталлаа.
Иргэдийн орлогыг хамгаалах бодлогын хүрээнд 2026 оны төсвийн тодотголоор ахмадуудын тэтгэврийг 11-р сарын 1-нээс эхлэн 100-300 мянгаар нэмэгдүүлсэн суурь тэтгэвэр олгож эхэлсэн бол 2027 оны 1-р сарын 1-нээс эхлэн тэтгэврийг дахин 10 хувиар нэмэгдүүлнэ.
Үүний үр дүнд дундаж тэтгэвэр 1.3 сая төгрөг болно. 11-р сарын 1-нээс эрүүл мэндийн салбарынхны цалинг 20 хувиар нэмж, боловсролын салбарынхантай адил түвшинд хүргэсэн. Мөн төрийн үйлчилгээний салбарынхны цалинг 50 хувиар нэмэгдүүлсэн. Ингэснээр төрийн нийт албан хаагчдын цалин 2027 оны 4-р сарын 1-нээс эхлэн 10 хувиар нэмэгдүүлнэ. Үүн дээр төрийн тусгай болон төрийн захиргааны албан хаагчдын цалинг 20 хувиар нэмэгдүүлэхээр Засгийн газар төсөвт тусгасныг УИХ баталлаа.