нийгэм

Б.Мөнхбат: Хотын ажил тасралтгүй явах ёстой

Таны сэтгэгдэл

Хотын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Б.Мөнхбатыг томиллоо.

Тэрбээр “Хотын ажил тасралтгүй явах ёстой. Хотын иргэдийнхээ өмнө дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, зорилтуудаа хэрэгжүүлэхийн төлөө, алхам урагшлуулахын төлөө хичээж ажиллана. Бидэнд дулааны улирал бага байдаг. Тавдугаар сарын 31-нээр холбогдох хуулийн дагуу худалдан авах ажиллагаанууд зогсоно. Ажлуудаа эрэмбэлнэ. Нэн ялангуяа боловсролын салбарт анхаарч есдүгээр сарын 01-нд хичээл эхлэх боломж, бололцоогоор хангана. Мөн бусад төсөл хөтөлбөрүүдээ явуулна.

Мэдээж зун, намрын сар дуусна. Өвлийн улирал, агаарын бохирдол, утааны асуудал эхэлнэ. Тиймээс одооноос эхлэн түлш, халаалт зэргээ бэлтгэх ажил хүлээгдэж байгаа.

Сошиалаар мэдээлэгдэж байгаа шиг ямар ч хэрэггүй бродюр, хавтан шинэчлээд байгаа зүйл байхгүй. Автозамын шинэчлэлтэй холбогдуулан бродюр шинэчлэгдсэн. Харин явган хүний замын тухайд өнгөрсөн хугацаанд 13 байршилд чулуун зам болгохоор төлөвлөсөн. Өнгөрсөн жил зургаан байршлын ажил дууссан. Энэ жил үлдсэн таван байршил дээр ажлууд хийгдэх төлөвлөгөөний дагуу явж байгаа” хэмээсэн юм.

154
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

900 нийтлэл