Эдийн засаг

Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн төслийг салбарын төлөөлөлтэй хэлэлцлээ

Таны сэтгэгдэл

Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, хууль санаачлагчид хамтран “Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” анхдагч хуулийн төслийг олон талын оролцоотойгоор хэлэлцүүлэх зорилгоор ээлжит хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Энэ удаагийн хэлэлцүүлэгт Даатгалын холбоо, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны гишүүн байгууллагууд оролцож, хуулийн төслийн зохицуулалт, хэрэгжилт болон санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тогтолцоог боловсронгуй болгох асуудлаар санал солилцов.

Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн М.Мандхай удирдан, хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны  удирдлагууд болон холбогдох салбарын байгууллагын төлөөллүүд оролцлоо. Оролцогчид санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчдэд тавигдах нийтлэг шаардлага, хэрэглэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зохицуулалт, тэдгээрийг хэрэгжүүлэх боломжийн талаар санал, зөвлөмжөө илэрхийлэв.

Хуулийн төсөл нь банк, банк бус санхүүгийн байгууллага, даатгал, үнэт цаас болон бусад зохицуулалттай санхүүгийн салбарт хэрэглэгчийн эрхийг хамгаалах нэгдсэн эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чиглэж байна. Ингэснээр санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөл, мэдээллийг ил тод, ойлгомжтой болгох, хэрэглэгчдэд шударга, тэгш үйлчлэх зарчмыг бэхжүүлэх, санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчдийн хариуцлагыг дээшлүүлэх ач холбогдолтой юм.

 

Хэлэлцүүлгийн үеэр гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн, хуулийн төслийн зохицуулалтыг салбарын онцлог, хэрэгжилтийн нөхцөлтэй уялдуулан боловсронгуй болгох ажилд тусгана.

19
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

799 нийтлэл

Сэтгэгдэл бичих