Эдийн засаг

Их Британийн Барклэйс банкны төлөөллийг хүлээн авч уулзлаа

Таны сэтгэгдэл

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Анар Их Британийн Барклэйс банк (Barclays)-ны Хөрөнгө оруулалтын банкны Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал Саурав Мишраг болон албаны бусад төлөөлөгчдийг 2026 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсын макро эдийн засгийн нөхцөл байдал, банк, санхүүгийн салбарын хөгжил, хөрөнгө оруулалтын орчин болон зах зээлийн боломжийн талаар санал солилцов. Монголбанкнаас банкны салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх, санхүүгийн зах зээлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, зохицуулалтын шинэчлэлийг танилцуулж, гадаадын банк Монгол Улсад үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар мэдээлэл солилцлоо.

Барклэйс банкны төлөөлөгчид Монгол Улсын банк, санхүүгийн салбар болон хувийн секторын нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын орчин, холбогдох зохицуулалт болон зах зээлийн боломжийн талаар сонирхож байгаагаа илэрхийлэв. Талууд мэдээлэл, туршлага солилцож, хамтын ажиллагааны боломжийг цаашид судлахын ач холбогдлыг онцлов.

73
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

736 нийтлэл

Сэтгэгдэл бичих