улс төр

Цэцийн их суудлын хуралдааныг хойшлууллаа

Таны сэтгэгдэл

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72.1 дэх хэсгийн саналын хуудсыг хүчингүйд тооцохтой холбоотой “дутуу” гэх зохицуулалт нь Үндсэн хуулиар баталгаажсан иргэний чөлөөтэй сонгох эрхийг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн Цэцийн их суудлаар өнөөдөр хэлэлцэхээр товлосон.

Хуралдааны үеэр УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа хуралдааныг хойшлуулах хүсэлтийг өчигдөр Цэцэд хүргүүлсэн талаар танилцууллаа. Тэрбээр маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн, бодитой хянан үзэх, маргагч талуудад эрх тэгш, чөлөөтэй мэтгэлцэх боломж олгох шаардлагатай гэж хүсэлтдээ дурдсан байна.

Үүнийг харгалзан Цэцийн их суудлын хуралдааныг аравдугаар сарын 23-ны 09:30 цаг хүртэл хойшлуулж, хуралдааныг нээлттэй хийхээр товлолоо.

21
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

701 нийтлэл

Сэтгэгдэл бичих