Эдийн засаг

Б.Дашпүрэв: Ирэх өдрүүдэд бензин түгээлт хэвийн болно

Таны сэтгэгдэл

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шуурхай штабаас шатахууны нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Тодруулбал, АҮЭБЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв “Өнгөрсөн 24 цагт Улаанбаатарын 105 ШТС-д 987 тонн, орон нутгийн 82 ШТС-д 812 тонн АИ-92 шатахууныг түгээсэн байна. Мөн Улаанбаатарын хэмжээнд 9720 тонн нөөц байгаа. Энэ сард ОХУ-аас авах ёстой захиалгын хэмжээ 18 мянган тонн шатахуун авах дутуу байна. БНХАУ-аас 8000 тонн захиалж авсан. Одоогоор Замын-Үүдэд шилжүүлэг хийж байгаа. ОХУ-аас ачигдаж буй бензиний хэмжээ зарим өдөр багассан учир нөөц хангалттай өсөхгүй асуудал байсан. Бид албаныхантай холбогдож шатахууны ачилтыг хийх хүсэлт өгсөн болохоор энгийн үеэс хоёр дахин их хэмжээний бензин ачсан вагонууд хилийн чанадаас ирж буй тул ирэх өдрүүдэд бензин хэвийн болж эхэлнэ” гэв.

68
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

647 нийтлэл

Сэтгэгдэл бичих