улс төр

Ө.Шижир: ТӨК-уудын сүүлийн 10 жилийн төсвийн зарцуулалтыг хянан шалгах түр хороо байгуулна

Таны сэтгэгдэл

АН-аас долоо хоног бүрийн пүрэв гаригт “4:11 мэдээллийн цаг” хэвлэлийн бага хурлыг зохион байгуулдаг. Өнөөдөр “Төрийн өмчийн хулгай ба төсөв” сэдвээр мэдээлэл хийлээ. Өнөөдрийн хуралд УИХ-ын гишүүн Ө.Шижир, Д.Цогтбаатар, АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж нар оролцлоо.

УИХ-ын гишүүн Ө.Шижир “Төрийн өмчит компаниудын сүүлийн 10 жилийн төсөв, түүний зарцуулалтыг хянан шалгах түр хороо байгуулахаар тогтоолын төсөл санаачилж байгаагаа мэдэгдэж байна. Төрийн өмчит компаниудаар дамжуулан улс төрийн шийдвэрүүдийг санхүүжүүлдэг боллоо. Бид улсын төсвийг л яриад байдаг болохоос 100 их наядын хөрөнгөтэй, зөвхөн 2025 оны аудитаар 8.4 их наядын зөрчил илэрсэн ТӨК-иудыг ярихгүй байна. Мөн аудитаар асар их зөрчил илэрдэг. Тиймээс хяналтын сонсгол зохион байгуулах шаардлагатай. ” гэлээ.

 

30
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

588 нийтлэл

Сэтгэгдэл бичих