улс төр

Я.Содбаатар: Засгийн газрыг огцруулахыг дэмжвэл МАН-аас хөөнө

Таны сэтгэгдэл

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар намынхаа Удирдах зөвлөлийнхөө хурлын дараа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрээр “Манай намын бүлэг дотор 30:38 гэсэн хуваагдал байхгүй. Албан тушаалаа хүлээлгэн өгсөндөө гомдсон, эсвэл хувь хүн хоорондын таагүй харилцааны улмаас гомдсон 10 гаруй хүн байх шиг байна. Эдгээр хүмүүстэй уулзаж ойлголцуулах тал руу нь ажиллаж байгаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, А.Ариунзаяа, О.Саранчулуун нарыг өчигдөр намын Хяналтын хорооноос дуудаж тайлбар авсан. Бүх асуудал дүрэм журмаараа явах ёстой.

Засгийн газрыг огцруулах асуудал УИХ-д орж ирвэл түүнийг дэмжсэн гишүүдийг намаас хөөнө” гэв.

35
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

588 нийтлэл

Сэтгэгдэл бичих