улс төр

Л.Оюун-Эрдэнэ: Сайдынхаа эсрэг мэдэгдэл хийнэ гэдэг ХЗДХ-ийн сайдаас дээд албан тушаалтан үүрэг өгсөн гэсэн үг

Таны сэтгэгдэл

УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ. УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнээс цаг үеийн улс төрийн нөхцөл байдлын талаар байр суурийг нь тодруулав. Энэ үеэр тэрбээр “Манай намын уур амьсгал хэвийн байсан. Гэтэл сүүлийн хоёр хоногийн хугацаанд гэнэтийн зүйлс болж байна. С.Амарсайхан шиг муу хүнгүй боллоо. Энэ бүхэн Ерөнхий сайдаас хамааралгүйгээр өрнөж байгаа болов уу гэж бодож байна. Би Н.Учралд итгэхийг хүсэж байгаа. Сайдынхаа эсрэг мэдэгдэл хийж байна гэдэг бол Хууль зүй, дотоод хэргийн сайдаас дээд албан тушаалтан үүрэг өгсөн гэсэн үг. Хүн чанарын хувьд онцгүй санагдаж байна. Г.Занданшатар Б.Энхбаяраар хөлөө боолгуулж унасан. Харин Н.Учрал хоолойгоо боолгож магадгүй байна. Энэ бүхнийг Б.Энхбаяр хийж байж магадгүй. Тиймээс энэ асуудлыг бүлгийн хурал дээр нээлттэй ярих ёстой.

Засгийн газрыг огцруулаад байдал сайжирна гэдэгт эргэлзэж байна. Н.Учрал Ерөнхий сайд өөрийн толгойтой байх хэрэгтэй. Өөрийн толгойгүй байвал Төрийн ордны хананд зургаа өлгүүлсэн түр хугацааны Ерөнхий сайд байх болно” гэв.

27
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

583 нийтлэл

Сэтгэгдэл бичих