улс төр

Л.Энх-Амгалан: Тэр эксел файл бол баримт биш, судалгааны материал

Таны сэтгэгдэл

Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.

Тэрээр “Намайг эзгүй хойгуур элдвээр харлуулж, золигт гаргах гэж оролдсон юм байна. Намайг Монгол төрийн Түгжил гэж зарлалаа. Би өнөөдөр Монгол төрийн хатиг, хавдар болсон түгжлүүдийг баримттайгаар зарлах нь зүйтэй гэж үзлээ. Монголын төрийг хагалан бутаргаж байгаа бүлэглэл байна. Энэ бүлэглэлийн гар хөл болсон “түгжилмаа” түүний нөхөд бол УИХ-ын гишүүн А.Ариунзаяа болон түүний нөхөд. Улсын төсөв батлагдаагүй байхад төсвийн мөнгөөр хувийн сургуулиудад санхүүжилт олголоо. Энэ нь баталгаатай юм байна гэсэн увайгүй улстөржилтөө зогсоохыг нэр бүхий УИХ-ын гишүүдэд анхааруулж байна. Хатуухан хэлэхэд жагсаалтынхан гэж ам хэл, ааш авир, амбиц, хүсэл шунал нь гүйцэгдэхгүй гишүүдтэй болсон байна. Гэхдээ бүгд биш шүү. Цөөн хэдэн хүн бий. Батлагдаагүй улсын төсөв дээр байгаа зардлыг албаны эксел хүснэгттэй харьцуулж туйлбаргүй тайлбар хийж байна. Тэр эксел файл бол баримт биш, судалгааны материал.

“Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль” хөтөлбөрийн үр дүнг өвлийн хүйтэнд автобуснаас автобус дамжин хичээлдээ явдаг хүүхдүүд хүртэнэ. Энээ хөтөлбөрийг эсэргүүцэж байгаа гишүүдийн хүүхдүүд нь хувийн сургуульд сурдаг юм билээ.

“Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр 2026 оны төсвийн тодотголыг боловсруулахдаа ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн эсэхээ шалгуулахаар АТГ, ЦЕГ-т албан бичиг илгээж байгаа” гэв.

24
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

571 нийтлэл

Сэтгэгдэл бичих