Таны сэтгэгдэл

Удган Б.Булнай гэх эмэгтэй Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг хууль бус гүйцэтгэх ажиллагаа явуулж, дарамт шахалт үзүүлсэн гэх агуулгатай мэдээлэл, бичлэгийг олон нийтийн сүлжээнд нийтэлсэн. Эл асуудалтай холбогдуулж Ерөнхий сайд Н.Учрал цахим орчинд өөрийн байр сууриа илэрхийлсэн бол Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан ч эл асуудлын хүрээнд цахим орчинд хариу няцаалт хийлээ.

Амралтын өдөр цахимаар илэрхийлсэн тэдний байр суурь, ажлын өдөр хэрхэн өрнөхийг харах л үлдлээ.

Ерөнхий сайд Н.Учрал

Цагдаагийн дэд хурандаа энгийн иргэний гэрт очиж, Хууль зүйн сайдын нэрийн өмнөөс хэрэг наймаалцан дарамталж байгаа бичлэг үзлээ. Ийм улайм цайм хэргийг нүдээ аниад өнгөрүүлж хэрхэвч болохгүй

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан

Эзгүй хойгуур хүний үнэргүй “гүжир гүтгэлгээр” сенсаац дэгдээдэг нь бүр хэвшил, мэргэшил болох нь ээ.

7 дугаар сард хойд хил дээр ажиллаж явахад яаж гүтгэж байлаа! Одоо эх орныхоо баруун хязгаарт томилолтоор ажиллаж байна. Эргэж очоод олон нийтэд нээлттэй мэдээлэл хийж, яригдаж байгаа асуудлуудын талаар баримт, бодит мэдээлэлтэй нь тайлбар өгнө.

Хэн юу гэж бичсэнээр биш, хэзээ, юу, яаж өрнөснийг баримтаар ярих цаг нь болж.

15
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

568 нийтлэл

Сэтгэгдэл бичих