Дэлхийн үйл явдал

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин АНУ-д төрийн айлчлал хийнэ

Таны сэтгэгдэл

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин энэ сарын 24-нд АНУ-д төрийн айлчлал хийх юм. Эх сурвалжуудын мэдээлснээр Ерөнхийлөгч Си Жиньпин Вашингтонд хийх айлчлалдаа Хятадын хувийн хэвшил, бизнесийн салбарын томчуудыг дагуулж явахаар төлөвлөжээ.

Сүүлийн жилүүдэд Вашингтон Америкийн компаниудын Хятадын компаниудад хөрөнгө оруулах явдлыг хязгаарлаж, Хятадын цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэгслүүдэд 100 хувийн гаалийн импортын татвар ноогдуулж, гаднын дрон, интернэтийн төхөөрөмж, роботууд импортлохыг хориглож, TikTok платформын АНУ дахь үйл ажиллагааг Америкийн компаниудад шилжүүлж, Хятадын технологийн компаниудыг Пентагоны хар жагсаалтад оруулсан.

2015 онд АНУ-д айлчлахдаа Ши Жиньпин Alibaba компанийг үүсгэн байгуулагч Жак Ма, Tencent компанийг үүсгэн байгуулагч Пони Ма болон Хятадын банк санхүүгийн байгууллагууд, төрийн өмчид компаниудын удирдлагуудыг дагуулж явж байсан юм. Тухайн айлчлалын хүрээнд Бээжин Boeing компаниас 300 шинэ онгоц худалдан авах 38 тэрбум ам.долларын гэрээ байгуулж, Ерөнхийлөгч Ши Жиньпин Apple, Meta, Amazon компаниудын захирлуудтай уулзаж байсан юм.

 

64
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

527 нийтлэл

Сэтгэгдэл бичих