Эдийн засаг

Сэрүүний улирлын түүхий сүүний урамшууллыг үргэлжлүүлэн олгохоор болжээ

Таны сэтгэгдэл

Засгийн газрын хуралдаанаар сэрүүний улирлын түүхий сүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, дотоодын сүүний үйлдвэрлэлийг дэмжих, импортын хамаарлыг бууруулах зорилгоор “Журам шинэчлэн батлах тухай” тогтоолыг баталжээ.  Ингэснээр “Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид мөнгөн урамшуулал олгох журам”-ыг шинэчлэгдэх аж.

Монгол Улс 2020 оноос сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлага хангасан түүхий сүү нийлүүлсэн малчин, фермерт мөнгөн урамшуулал олгож эхэлсэн. Урамшууллын хэмжээ 2023 онд нэг литр сүүнд 1000 төгрөг болж нэмэгдэн, бүх төрлийн малын сүүнд хамаарах болсон юм.

Сүүний урамшуулалд хамрагдах аймгийн тоо дөрвөөс 13 болж өргөжсөн байна. Нийт бэлтгэсэн сүүний хэмжээ 2020 онд 200.0 мянган тонн байсан бол 2025 онд 260.5 мянган тонн болж, 30 хувиар өссөн байна. Үйлдвэрийн аргаар боловсруулсан сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл мөн 38 хувиар нэмэгдэж, 156.8 мянган тоннд хүрчээ.

Шинэчилсэн журмаар сэрүүний улирлын түүхий сүүний мөнгөн урамшууллыг үргэлжлүүлэн олгохоор зохицуулжээ.

55
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

488 нийтлэл

Сэтгэгдэл бичих