Өнөөдөр COP17-ын Санхүүжилтийн өдөр (Finance Day) тохиож байна. Энэ өдөр газрын доройтол, цөлжилт, гангийн асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай санхүүжилт, хөрөнгө оруулалтыг хэрхэн нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшил, банк санхүүгийн байгууллагуудын оролцоог хэрхэн өргөжүүлэх асуудалд төвлөрнө.
Яагаад чухал вэ?
Газрыг нөхөн сэргээх зорилт бодит ажил болохын тулд зөвхөн бодлого, амлалт бус бодит санхүүжилт, хөрөнгө оруулалт шаардлагатай. Санхүүжилтийн өдөр нь олон улсын сан, хөгжлийн банк, хөрөнгө оруулагчид болон хувийн хэвшлийг бодит төсөл, шийдлүүдтэй холбох ач холбогдолтой.
Монгол Улсын хувьд бэлчээрийн нөхөн сэргээлт, тогтвортой мал аж ахуй, ноолуурын нийлүүлэлтийн сүлжээ зэрэг салбарт хөрөнгө оруулалт татах боломжийг олон улсын түншүүдэд танилцуулах чухал өдөр юм.
Өнөөдөр Business4Land, Resilient Threads, Fashion4Land, Mining Forum зэрэг арга хэмжээгээр газрын нөхөн сэргээлтийг бизнес, санхүү, үйлдвэрлэлийн салбартай холбосон бодит хөрөнгө оруулалтын боломж, шийдлүүдийг хэлэлцэнэ.