нийгэм

Сураггүй алга болсон 10 настай охиныг эрэн хайж байна

Таны сэтгэгдэл

Цагдаагийн байгууллагаас “Ховд аймгийн Буянт сумын нутагт 10 настай эмэгтэй хүүхэд гэрээсээ гараад сураггүй болсон” гэх мэдээллийн дагуу наймдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Энэ хугацаанд 10 настай А нь энэ оны наймдугаар сарын 1-ний өдрийн 08:00 цагийн орчимд хөрш айлын тарвас ачих ажилд туслахаар гэрээсээ гарсан бөгөөд үүнээс хойш гэртээ эргэн ирээгүй нөхцөл байдал тогтоогдсон.

Цагдаагийн байгууллага дуудлага, мэдээлэл хүлээн авсан даруйд эрэн хайх ажиллагааг эхлүүлж, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн алба, аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Буянт сумын төрийн байгууллагын болон Зэвсэгт хүчний ангийн алба хаагчид хамтран эрэн хайх ажиллагааг өргөжүүлэн, явуулж байна.

Иргэд Та бүхэн тухайн охиныг харсан, эсхүл байгаа газрын талаар ач холбогдолтой мэдээлэлтэй бол цагдаагийн байгууллагын 102 болон 94517043 дугаарт мэдэгдэнэ үү. Нууцлалыг чанд хадгална.

                                                                   Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар

33
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

418 нийтлэл

Сэтгэгдэл бичих