Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл энэ сарын 10-нд эхэлнэ. Ингэхдээ цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг хоёр үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд нэгдүгээр шатны бүртгэлийг 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг дуустал E-Mongolia платформоор дамжуулан хүлээн авах аж.
2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулахаас 126 827 хүүхэд нь нийслэлд хамаарна гэж БЕГ-аас мэдээллээ.
Нийслэлийн хүүхдийг насаар нь ангилбал:
2 настай – 27832
3 настай – 31303
4 настай – 32002
5 настай – 35690 хүүхэд байна.
Иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа,
-
Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
-
Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх;
-
Хэрэв шилжилт хөдөлгөөн хийх бол 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байхыг анхаарна уу.