Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр Үйлдвэрчний эвлэлийн гудамж буюу “Сүү” ХК-ийн хойд хэсэгт ус зайлуулах хоолойн ухалт, угсралтын ажил үргэлжилж байна.
Энэ ажилтай холбоотойгоор өнөөдрөөс буюу наймдугаар 4-11-ний хүртэлх хугацаанд зарим нийтийн тээврийн чиглэлийг түр өөрчилжээ. Тодруулбал, тухайн авто замыг дайран өнгөрдөг нийтийн тээврийн Ч:16Z, Ч:62Z, Ч:77Z, Ч:12Z, Ч:16АZ, Д:8Z, Ч:6Z, Ч:82Z, М:1АZ, Ч:20АZ, Ч:44Z, Ч:46Z, Ч:57Z, Ч:57БZ, Ч:20БZ гэсэн 15 автобус доорх зураглалын дагуу зорчихоор болсон байна.








