нийгэм

МИАТ: Улаанбаатар–Стамбул–Улаанбаатар чиглэлийн ОМ161/162 дугаар нислэг цуцлагдлаа

Таны сэтгэгдэл

Улаанбаатар–Стамбул–Улаанбаатар чиглэлийн ОМ161/162 дугаар нислэг цуцлагдсан талаар МИАТ ТӨХК мэдэгдэл гаргажээ. Тодруулбал тэд, “Манай Boeing 787-9 агаарын хөлөгт техникийн дутагдал гарсантай холбогдуулан 2026 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн Улаанбаатар–Стамбул–Улаанбаатар чиглэлийн ОМ161/162 дугаар нислэгийг цуцлах шийдвэр гаргалаа.

Тус нислэгт зорчихоор тасалбар худалдан авсан зорчигчдыг бусад нислэгт шилжүүлэх, дамжин нислэгийн зохицуулалтыг хийх ажлыг шуурхай зохион байгуулан ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор 2026 оны 8 дугаар сарын 4-ний өдрийг дуустал Сөүл, Токио, Бээжингийн чиглэлийн нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлтүүд орж байгаа тул өргөтгөсөн бүрэлдэхүүнээр ажиллаж байна.

Одоогоор Мэдээлэл, лавлагааны төвийн утасны ачаалал их байгаа тул дуудлага хүлээгдэж болзошгүйг хүндэтгэн ойлгоно уу. Шилжүүлэн захиалсан нислэгийн мэдээллийг тасалбар худалдан авахдаа бүртгүүлсэн гар утасны дугаар болон и-мэйл хаягаар хүргүүлж байна. Зорчигчдын тав тух, нислэгийн өөрчлөлттэй холбоотой гарч буй хүндрэлд хүлцэл өчье.

Иймд эрхэм зорчигч та бүхнийг хүлээцтэй хандаж, дэмжлэг үзүүлэхийг хүсье” гэжээ.

16
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

385 нийтлэл

Сэтгэгдэл бичих