нийгэм

О.Уламсайханыг хутгалж гэмтээсэн этгээдийг 2 сая төгрөгөөр торгож, 720 цагийн нийтэд тустай ажил хийх ял оноожээ

Таны сэтгэгдэл

“Ноорог” сайтын О.Уламсайханыг 2025 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр бусадад хутгалуулж, гэмтсэн хэрэг гарсан. Тус хэргийг 38 настай Д.Дүржсүрэн гэгч үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд энэ сарын 03-ны өдөр шүүх хурал нь болжээ.

Прокуророос бусдыг хутгалж, гэмтэл учруулсан Д.Доржсүрэн гэх иргэнийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу эд хөрөнгө устгах, гэмтээх гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Тус хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх энэ сарын 3-ны өдөр хэлэлцсэн байна. Шүүгдэгч Д.Доржсүрэнг иргэн О.Уламсайханы биед халдаж, гэмтэл учруулсан, эд хөрөнгө устгаж, гэмтээсэн гэм буруутайд тооцож, түүнд хоёр сая төгрөгөөр торгож, 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оноожээ.

68
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

267 нийтлэл

Сэтгэгдэл бичих