нийгэм

Автобусны буудал дээр байршуулсан дулаан зогсоол дотор матрас дэвсэн хонодог байсан үйлдлийг зогсоожээ

Таны сэтгэгдэл

​​​​​​​Нийтийн тээврийн автобусны буудал дээр байршуулсан дулаан зогсоолын ашиглалт, цагийн хуваарийн дагуу ажиллаж байгаа эсэхийг шалгаж, дүүргүүдэд албан бичиг илгээн хамтран ажиллаж байгааг НТБГ-аас мэдээлэв.

Шалгалтын явцад Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Улаанчулуутын автобусны буудлын дулаан зогсоолд матрас тавьж хонодог иргэд цөөнгүй байгааг таслан зогсоожээ.

Дүүргүүд дулаан зогсоолын ашиглалт, цэвэрлэгээг хариуцдаг бөгөөд хамтран ажиллаж иргэдийг ая тухтай үйлчлүүлэх боломжийг нэмэгдүүлэхийн төлөө хяналт шалгалт хийсээр байна. Иргэд дулаан зогсоолтой холбоотой мэдээллийг 7004-4040, 11-327259 дугаарын утас болон  https://www.facebook.com/transport.ub.gov.mn хуудаст илгээхийг нийслэлийн Нийтийн Тээврийн Бодлогын Газраас зөвлөв.

Нийслэлийн хэмжээнд автобусны 1,287 дундын болон эцсийн буудал байдгаас 67 автобусны буудлыг дулаан зогсоолтой болгожээ.

59
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

246 нийтлэл

Сэтгэгдэл бичих