Таны сэтгэгдэл

Пямбуугийн Туул бурхны оронд заларлаа.

Тэрээр Монгол Улсад Хонхтой бөмбөгийн спортыг анх санаачлан холбоо байгуулж баг тамирчдыг олон улсын түвшинд хүргэхэд баг, тамирчин, шүүгч, дасгалжуулагчдыг бэлтгэхэд спортын төлөө ухамсарт амьдралаа зориулсан нэгэн билээ.

Монголын хонхтой бөмбөгийн холбоог хөл дээр нь босгох, тамирчин, дасгалжуулагч, шүүгчийн сургалтыг удирдан олон хараагүй иргэдийг уг спортоор хичээллэх нөхцөлийг бүрдүүлж, өдий зэрэгт хүргэсэн мятрашгүй нэгэн байсан.

П.Туул нь 1992 онд Барселонад зохион байгуулагдсан олимпын наадмын Марафон гүйлтийн төрөлд анхдагч, эх орноо төлөөлөн оролцсон тамирчин.

Хонхтой бөмбөгийн баг тамирчдыг тив, тивийн наадмуудад бэлтгэн оролцуулах, БНСУ-ын Инчён хотын хонхтой бөмбөгийн холбоотой гэрээ байгуулан олон жил хамтран ажиллаж байсан.

П.Туул нь үргэлж нэг зангаараа, хэзээ ч мятрашгүй, чин сэтгэлээсээ спортод хайртай, Монголын үндэсний паралимпын хорооны ахмад зүтгэлтэн байсан.

ТАЛИЙГААЧИЙН ГЭР БҮЛ, ТӨРӨЛ ТӨРӨГСДӨД МОНГОЛЫН НИЙТ ПАРА ТАМИРЧДЫН НЭРИЙН ӨМНӨӨС ГҮН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ.

 УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ПАРАЛИМПЫН ХОРОО

9
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

236 нийтлэл

Сэтгэгдэл бичих