нийгэм

Б.Баярмаа: Манай гэр бүл болон хамаатан садан уг хэрэгт холбогдогчтой ямар нэгэн байдлаар огт холбоогүй. Санаатайгаар худал мэдээлэл тарааж буйг хуулийн байгууллагаар шалгуулна

Таны сэтгэгдэл

16 настай охин, 32 настай эмэгтэйг хөнөөсөн Ц.Дагвадорж гэх этгээд нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн охин Б.Баярмаагийн охины хүүхэд хэмээн албан бус цахим орчинд түгээд байгаа билээ. Тэгвэл энэ мэдээлэл нь худал бөгөөд Б.Баярмаа энэ талаар цахим орчинд мэдэгдэл хийжээ.

Тэрбээр мэдэгдэхдээ, манай гэр бүл болон хамаатан садан уг хэрэгт холбогдогчтой ямар нэгэн байдлаар огт холбоогүй. Санаатайгаар худал мэдээлэл тарааж буйг хуулийн байгууллагаар шалгуулна

Сүүлийн өдрүүдэд 16 настай охины амийг хөнөөсөн аймшигт хэргийн мэдээллүүд олон нийтийн сүлжээнд цацагдаж байна. Юун түрүүнд тухайн хэргийн хохирогч болсон 16-хан настай охин ар гэр, ойр дотныхонд гүн эмгэнэл илэрхийлье.

Түүнчлэн олон нийтийг цочроосон, санаанд багтамгүй уг аймшигт хэрэгт хамааралгүй хүмүүсийг зориуд холбоотой мэтээр бичиж, олон нийтийн сүлжээнд байршуулж байгаад гүнээ харамсаж байна. Тодруулбал, уг хэрэгт яллагдагчаар татагдаад байгаа Д-г иргэн Б.Баярмаа миний хүү хэмээн гүтгэж, илт худал, санаанд оромгүй мэдээллийг олон нийтийн сүлжээнд тарааж байгаад туйлын гайхаж, маш их цочирдлоо, гэжээ

49
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

222 нийтлэл

Сэтгэгдэл бичих