нийгэм

“Хос дээл оёно” гэх зарын дагуу холбогдож, 250,000 төгрөгийн урьдчилгаа шилжүүлж залилуулжээ

Таны сэтгэгдэл

Цахим орчинд “Хос дээл оёно” гэх зарын дагуу холбогдож, 250,000 төгрөгийн урьдчилгаа шилжүүлж залилуулсан тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. 

Сар шинийн баяр ойртож буйтай холбогдуулан залилагчид иргэдийн хэрэгцээ шаардлага дээр тулгуурлан залилан мэхлэх тохиолдол нэмэгдэж байна.

Иймд цахим зар, үйлчилгээний үнэн зөв байдлыг сайтар нягтлах, баталгаагүй зураг, зард итгэн урьдчилгаа шилжүүлэхгүй байх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас анхааруулав.

37
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

222 нийтлэл

Сэтгэгдэл бичих