нийгэм

Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын хажууд дамжин өнгөрөгч гадаад зорчигчдод зориулсан ТРАНЗИТ зочид буудал барина

2026.01.16 erdee 6 үзсэн

Олон улсын агаарын тээврийн урсгал эрчимтэй нэмэгдэж, бүс нутгийн холболт улам өргөжиж буй энэ үед транзит зорчигчдод зориулсан дэд бүтэц онцгой ач холбогдолтой болж байна.

Тухайлбал, нислэг хоорондын хүлээлтийн хугацаанд ая тухтай амрах, цагийн уян хатан нөхцөлтэй үйлчилгээ авах боломжийг бүрдүүлсэн транзит зочид буудлууд нь орчин үеийн нисэх буудлын салшгүй хэсэг болжээ.

Энэхүү чиг хандлагатай уялдан Хүннү хот нь Зүүн Хойд Азийн тээвэр, логистикийн нэгдсэн төв (HUB) болон хөгжих зорилтыг дэвшүүлж, олон улсын транзит зорчигчдын хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ, дэд бүтцийг үе шаттайгаар бүрдүүлж байна. Транзит зочид буудал нь зорчигчдын тав тух, аяллын үр ашгийг нэмэгдүүлэхээс гадна Монгол Улсын агаарын тээврийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх чухал хүчин зүйл болж байна.

 

1. Богино хүлээлтийн үед амрах боломж

Хэрэв хил дамжсан нислэг хооронд хүлээх цаг их байвал, транзит зочид буудал нь тухалж амрах зориулалттай байдаг.

2. Цагийн уян хатан байдал

Транзит зочид буудлууд ихэвчлэн цагийн (жишээ нь 3-24 цаг хүртэл) хугацаагаар захиалга авах боломжтой байдаг тул зорчигч зөвхөн хэрэгтэй хугацаандаа л төлбөрөө төлдөг.

3. Транзит буудлууд нисэх буудлын аюулгүй бүс (airside) дотор байрладаг, энэ нь гаальд орж гарах шаардлагагүйгээр зорчигчид буудалд очиж амарч, дараагийн нислэгтээ шууд шилжих боломжийг олгодог.

4. Удаан аялал болон хоцролтоос сэргийлэх

Хэрэв таны нислэг хүлээгдэж, дараагийн холбогдох нислэгээ сандал дээр хэдэн цагаар сууж хүлээхгүйгээр, усанд орох, нойр авах боломжийг олгодог.

 Хэн ашиглаж болох вэ?

Олон улсын нислэгүүдийн хооронд дамжин нисэж буй зорчигчид

Холбогдох нислэгийн хооронд хэдэн цагийн завсартай байгаа хүмүүс

Оройноос маргааш өглөөний нислэг хүртэл их хугацаа хүлээх шаардлагатай хүмүүс

Бие ядарсан, амрах шаардлагатай зорчигчид

Хүннү хот нь Зүүн Хойд Азийн Тээвэр логистикийн нэгдсэн төв (HUB) болж хөгжинө.

Таны сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих